Монголын ноос, ноолуурын холбооноос зохион байгуулсан “Экспортод гарч буй ноос, ноолууран ширхэгт материалын ангилал, нэршил, чанар, стандартын мэдлэг олгох сургалт”-д хамрагдлаа.
Тус сургалтаар:




Мөн МННХ-ны дэргэдэх “Текстилийн технологийн төв”-ийн үйл ажиллагаа, салбарын нарийн зүүт самнах технологи, ээрэх технологи, тойрог эдийн засгийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар танилцуулав.
Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хяналтын байцаагч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гаалийн холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг тогтмолжуулах, ноолуурын салбарт самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, чанар, хяналтын баталгаажуулалтыг хийх талаар оролцогч талууд харилцан ярилцлаа.



