Монголын ноос ноолуурын холбооны баталгаажуулалт хариуцсан албаны дарга Ц.Туяа, шинжээч Г.Ганбат нартай хамтран “Өөдрөг заяа ХХК”-ийн түүхийн эдийн агуулахад хяналт, шалгалт хийлээ. Тус шалгалтаар биржийн арилжаанд орох “Ямааны завод ноос”-оос дээж авч, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.