Форумыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Туркменистан Улсын Шадар сайд, Туркменистаны Аж үйлдвэрчний болон бизнес эрхлэгчдийн холбооны захирлын зөвлөлийн дарга Нокергулы Атагулыев нар нээж үг хэллээ.
Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж”ХХК, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон бөгөөд Туркменистан улсын бараа, түүхий эдийн биржийн дарга Батыр Волсахатов илтгэн тавьж, тус биржийн үйл ажиллагаа, тээвэр, ложистикийн талаар мэдээлэл солилцлоо.
Форумын үеэр Туркменистаны гар урлалын бүтээгдэхүүн болон уламжлалт хивсний үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулагдаж байна.



