10 сарын 31, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ-ХОВД АЙМАГТ 📍

Хоршооны хөгжлийг дэмжих жил-2022 он
Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран сумдын хоршоодын дарга болон хоршоо хариуцсан мэргэжилтэн нарт “Хоршоодын гишүүд, мэргэжилтэн чадавхжуулах” сургалтыг 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд хотод зохион байгууллаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны танилцуулга, хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашгийн талаар мэдээлэл өгсөн. Хоршоодтой биржийн байнгын бус гишүүний болон агуулах итгэмлэлийн гэрээ байгуулав.
Мөн Ховд аж үйлдвэрийн паркын удирдлагатай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Бусад мэдээ