10 сарын 27, 2022

АМЬД МАЛЫН ОНЛАЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд амьд малын онлайн дуудлага худалдаа, амьд малын спот гэрээний туршилтын арилжааг амжилттай зохион байгууллаа.
Арилжаанд худалдагч талаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Санжин Богд” хоршоо, худалдан авагч талаас мал, мах боловсруулах үйлдвэрүүд цахимаар оролцсон юм.
Амьд малын дуудлага худалдаанд “Зайсан инвест агро” ХХК хамгийн дээд үнийн санал өгч нийт 200 толгой хонь, 50 толгой эм хонь, 20 толгой нас гүйцсэн эр хонины арилжааны хэлцэл биелж худалдан авлаа.

Бусад мэдээ