Хорооны хөгжлийг дэмжих жил-2022 он
Тус аймгийн хөдөө аж ахуйн хоршоодын төлөөлөл, сумын хоршоо хариуцсан мэргэжилтэн нарт “Хоршоо биржийн арилжаанд оролцох нь” сургалтыг 10 дугаар сарын 22-ны өдөр Баруун урт хотод амжилттай зохион байгууллаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, арилжаанд хэрхэн оролцох, хоршооны үнэлгээ хийх зэрэг танилцуулга мэдээлэл өгсөн ба хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэн, гэрээ байгуулсан юм.