10 сарын 25, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ-ДОРНОД АЙМАГТ 📍

Хорооны хөгжлийг дэмжих жил-2022 он

Тус аймгийн хөдөө аж ахуйн хоршоодын төлөөлөл, сумын хоршоо хариуцсан мэргэжилтэн нарт “Хоршоо биржийн арилжаанд оролцох нь” сургалтыг 10 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн суманд зохион байгууллаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, хэрхэн арилжаанд оролцох, хоршооны үнэлгээ хийх зэрэг танилцуулга мэдээлэл өгсөн ба хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэн, гэрээ байгуулснаар тус хоршоод биржийн арилжаанд оролцож үндэсний үйлдвэрлэгчдэд чанар, стандартын шаардлага хангасан бараа түүхий эдийг нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Бусад мэдээ