10 сарын 10, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ – БАЯНХОНГОР АЙМАГТ 📍

“Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022” ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт хоршоодыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж тус сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын тамгын газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 42 оролцогч идэвхтэй хамрагдлаа.
Хөдөө аж ахуйн бирж нь энэхүү сургалтад “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж сонирхсон асуултад хариулт өгч мөн хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэж, гишүүнчлэлийн гэрээ байгуулах болон түүхий эдийн агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулав.

Бусад мэдээ