11 сарын 29, 2022

“МОНГОЛ МАХ” АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” анхдугаар чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Өрөг.мн”, “Туг.мн” сайт болон “Гарааны праймер” компанитай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус чуулга уулзалтад “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр панелистаар уригдан оролцсон ба дотоодын махны худалдааг сайжруулахад биржийн тогтолцооны давуу тал, худалдагч, худалдан авагчдад үүсэх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд мөн мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх нэг цонхны системд биржийн оролцооны талаар мэдээлэл өгөв.
Оролцогч талууд махны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэсэн мал, махаа биржээр дамжуулан худалдан борлуулснаар гэрээний төлбөр тооцоо найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэгдэнэ. Мөн үйлдвэрүүд ирээдүйд арилжих хугацаат гэрээг биржээр дамжуулж байгуулснаар түүхий эдийн үнийн эрсдэлийг бууруулах, удирдах, биржийн гэрээнд үндэслэн бизнесээ төлөвлөх боломжтой. Биржээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүн арилжсанаар улсын хэмжээний мал, мах бэлтгэлийн тоо хэмжээ, чанар стандартын талаарх бүрэн мэдээллийг агуулсан мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдэх юм.

Бусад мэдээ