БИРЖИЙН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЯ АЯНД НЭГДЭЖ МОНГОЛ УЛСЫНХАА ЦУСНЫ НӨӨЦИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ИХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА
Нийгмийн хариуцлагын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн хамт олон “Цус сэлбэлт судлалын төв”-тэй хамтран цус хандивлах өдөрлөгийг анхны жилдээ зохион байгууллаа.
Биржийн ажилтнууд өөрсдийн санал санаачилгаар байгууллага дотроо уг аяныг зохион байгуулж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ оруулж байгаад талархалтай байна.
Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орон нэгтээ иргэд ард түмнийхээ эрдэнэт амийг аварч боломж бололцоогоороо цусаа хандивлахыг уриалж байна.