01 сарын 13, 2023

Загвар хоршооны тайлангийн хурал Хэнтий аймгийн Баян-Овоо суманд

БАЯЛАГ ГҮРЭМ ЗАГВАР ХОРШООНЫ 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 2023.01.12-ны өдөр “Баялаг гүрэм” Загвар хоршооны 2022 оны тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд “Баялаг гүрэм” Загвар хоршооны дарга Ч. Эрдэнэчулуун, ХААБ-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р. Ариунбат нар оролцсон юм.
Энэ онд Баян-Овоо сумын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд менежментийн дэмжлэг үзүүлэх, хоршооны хүний нөөцийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар хэлэлцэж, санал солилцсон.

Бусад мэдээ