Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем нэвтрүүлэлт хийж гүйцэтгэх этгээд сонгон шалгаруулах гэж байгаа тул та бүхнийг оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага танилцуулга;
2. Санхүүгийн болон хүний нөөцийн чадвар туршлагын талаарх мэдээлэл;
3. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний жагсаалт;
4. Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
5. Үнийн санал;
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах сүүлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минут дотор Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18A-1, МХААХҮХолбооны байр, 2 давхар 210 тоот өрөөнд эсвэл цахим шуудан info@mce.mn хаягаар ирүүлнэ үү.
12 сарын 01, 2022