НИЙТ 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ БИРЖЭЭР АРИЛЖСАН БАЙНА
2023 оны 01 дүгээр сарын 30-aaс 02 дугаар сарын 03-ны хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 3 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 23 хэлцлээр 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 0.2 тонн ноолуур, 88.3 тонн ямааны завод ноос, 20.2 тоннхонины ноос, 0.3 тонн бодын хөөвөр тус тус арилжсан байна.