04 сарын 24, 2026

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Компанийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлж чадах боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах, мөн компанийг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, дүгнэлтийг Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид  танилцуулан шийдвэрлэнэ.

 Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид тавигдах шаардлага

Боловсрол –       Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил –       Бизнесийн удирдлага /0413017/;

–       Эрхзүйч /042101/.

–       Үйлдвэрлэл, боловсруулалт /0721/

Мэргэшил –       Төр, бизнесийн удирдлага, чиглэлээр мэргэшсэн байна.
Туршлага –       Улсад 6-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, удирдан зохион байгуулах чадвартай байх,
 

 

Ур чадвар

–       Удирдан зохион байгуулах;

–       Дүн шинжилгээ хийх;

–       Асуудал шийдвэрлэх;

–       Манлайлах;

–       Багаар ажиллах;

 

 

Ёс зүй, сахилга хариуцлага

–       Салбарт удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх;

–       Муу зуршилгүй, харилцааны өндөр соёлтой байх;

–       Үнэнч шударга, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх;

–       Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

–       Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх;

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
  6. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
  7. Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшүүлэх сургалт, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  8. Иргэний үнэмлэхийн хуулбар.
  1. Нэр дэвшигчийн зүгээс “Эссэ” бичиж ирүүлэх. Үүнд:

 

  • Компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
  • “Эссэ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
  • “Эссэ” нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
  • “Эссэ” нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.
  • Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.

Сонгон шалгаруулах үе шат:

  1. Баримт бичгийн бүрдэл;
  2. Сорилын шалгалт;
  3. Ярилцлага;
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах зэрэг болно.

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:

  • Хүлээн авах байр: Улаанбаатар хот 13381, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IXб байp, ХХААХҮЯамны 214 тоот өрөө.
  • Материалыг битүүмжлэн ирүүлсэн байх шаардлагатай.
  • 2026 оны Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл  хүлээн авна. 

Анхаарах зүйлс:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  • Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.
  • Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдлийн шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн нэр дэвшигчтэй холбоо барьж ярилцлагад урина.

Нэмэлт мэдээллийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  нарийн бичгийн дарга Э.Сугарбаяр /99052936/ дугаарын утаснаас авна уу.

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

—о0о—

Бусад мэдээ