03 сарын 23, 2023

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хувийн хэвшил,төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” 340 дүгээр тогтоолын хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь байнгын бус гишүүн болох хоршоодыг чадавхжуулах сургалтыг явуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах.

Сургалтын байгууллага тавигдах ерөнхий шаардлага:

  • Сургалт явуулах эрхтэй байгууллага байх
  • Чадамжийн гэрчилгээ олгодог байх
  • Сургалтын байгууллага нь 2 болон түүнээс дээш багшлах эрхтэй багштай байх
  • Хөдөө аж ахуйн салбарт 5 ба түүнээс дээш жилийн сургалт явуулсан туршлагатай байх
  • Хоршоодод сургалт явуулдаг хөтөлбөртэй байх
  • Сүүлийн 2 жил хоршоодод сургалт явуулсан туршлагатай байх

Сургалтын байгууллага тавигдах бусад шаардлага:

  • Сургалт явуулах тоног төхөөрөмжтэй байх
  • Мэргэшсэн туршлагатай боловсон хүчинтэй байх

Холбоо барих

Мэдээллийг info@mce.mn хаягаар болон “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-н байранд хүргэж ирэх.

Хаяг: Улаанбаатар–13381, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр II давхар

Утас: 70128779

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой сургалтын байгууллага нь материалаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17.30 минутаас өмнө цахимаар эсхүл цаасаар ирүүлэх боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой сургалтын байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.

Үүнд:

  1. Албан бичиг
  2. Гэрчилгээний хуулбар
  3. Сургалт явуулах эрхийн сертификат
  4. Сургалтын төвийн танилцуулга
  5. Боловсон хүчний мэдээлэл
  6. Сургагч багш нарын багшлах эрхийн сертификат
  7. Сүүлийн жилийн санхүүгийн тайлан
  8. Сургалтын хөтөлбөр
  9. Сүүлийн 2 жилийн хоршоодод сургалт явуулсан туршлага

Бусад мэдээ