ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!
Үндсэн чиг үүрэг:
Байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой гадаад дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Төсөл хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааг төлөвлөх, үнэлэх замаар төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх.
Ажлын байрны тусгай шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, гадаад хэлний орчуулагч чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
Англи хэлний ахисан, Хятад, Япон, Солонгос аль нэг хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,
Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
4х6 хэмжээтэй 2 хувь зураг,
Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх.
Бүртгэл явагдах хугацаа:
2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цаг хүртэл.
Холбоо барих:
Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК Утас: 70128779, 70138779
Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Золжаргал.
Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК