НИЙТ 17.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХӨДӨӨ, АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ БИРЖЭЭР АРИЛЖЛАА
2023 оны 05 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 05-ны хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 36 хэлцлээр 17.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 109.7 тонн ноолуур, 138.4 тонн хонины ноос, 26 тонн тэмээний ноос, 2.6 тонн тэмээний очёс, 31.3 тонн хонины завод ноос тус тус арилжсан байна.