“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны санаачилгаар “Ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүллээ. Тус төгөлд салбар яамны албан хаагчид болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан мод тарьж, тарьсан модоо бүрэн бойжтол хуваарийн дагуу хариуцлагатайгаар усалгаа, тордолгоо долоо хоногт 1-2 удаа хийх юм.
Хөдөө аж ахуйн биржийн хамт олон энэхүү арга хэмжээнд улиас, хайлаас, монос зэрэг мод тарилаа