НИЙТ 18.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХӨДӨӨ, АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ БИРЖЭЭР АРИЛЖЛАА
2023 оны 09 дүгээр сарын 15-aaс 09 дүгээр сарын 21-ний хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 3 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 20 хэлцлээр 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 30 тонн ямааны боловсруулсан ноолуур, 51 тонн ямааны угаасан ноолуур, 518 тонн хонины ноос арилжсан байна.