АРИЛЖААНЫ ХЭЛТСИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!
Үндсэн чиг үүрэг:
Биржийн арилжаа зохион байгуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, биржийн зах зээлд арилжаалагдах бараа, түүхий эдийн онцлогтой уялдуулан арилжааны дүрэм журмыг боловсронгуй болгох, арилжааны хэлтсийн мэргэжилтэнд удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлэх, арилжааны бүхий л үе шатанд гарч болзошгүй эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, арилжааны зураглал гаргах.
Арилжааны мэдээ тайлан нэгтгэх, үнэ тооцох мэдээлэх, гэрээний стандарт нөхцөлийг тодорхойлох, фьючерсийн болон бусад гэрээг арилжих үндсэн үйл ажиллагааг гардан зохион байгуулах.
Ажлын байрны шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
Эдийн засаг, банк, санхүү, бизнесийн удирдлага мэргэжилтэй байх;
Санхүү, эдийн засаг, банк, санхүү, бизнесийн удирдлага, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байх;
Банк, бирж, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй байгууллагуудад ахлах болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,
Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
4х6 хэмжээтэй 2 хувь зураг,
Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,
Бүртгэл явагдах хугацаа:
2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал.
Холбоо барих:
Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК Утас: 70128779, 70138779
Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал.
Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn