01 сарын 11, 2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Үндсэн чиг үүрэг:

Биржид бараа, түүхий эд арилжих зорилгоор бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, биржийн арилжааны зуучлагч брокерын компанийг арилжаанд оролцох нөхцөл боломжоор хангах, дүрэм журам, оролцогч нарт тавих шаардлагыг тодорхойлох, цаашид гишүүнчлэлийн оновчтой бодлого тодорхойлон хэрэгжүүлж байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, байнгын гишүүний үйл ажиллагаанд зохих хяналтыг тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

Биржийн гишүүнчлэл бүхий хоршоо, брокерын компанид биржийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчны, дүрэм журам болон биржийн арилжаанд оролцох, төлбөр тооцоо гүйцэтгэх, бараа түүхий эдийг стандартын шаардлага хангуулах зэрэг сэдвээр тогтмол сургалт зохион байгуулах, мэдээлэл өгөх.

Түүнчлэн, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасан журмаар стандартын шаардлага хангасан агуулах, тээврийн байгууллага, лабораторид итгэмжлэл олгох харилцааг гардан зохион байгуулах. Түүхий эд бэлтгэл, барааны чанар стандартад хяналт тавих, гарал үүсэл тодорхойлох, агуулахын бүртгэлийн систем нэвтрүүлэх, биржийн дэд бүтцийг бэхжүүлэх, бусад орны сайн туршлагаас нэвтрүүлэх зэрэг голлох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Ажлын байрны шаардлага:

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эдийн засаг, бизнесийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэй байх;

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй байгууллагуудад ахлах болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал.

 

Холбоо барих:

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал.

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК

 

Бусад мэдээ