05 сарын 14, 2024

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ 31 ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Монгол улсын их хурлын 2024 оны 31 тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай нээлттэй хэлэлцүүлэг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Стандарт, хэмжил зүйн газар, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ХХААГазар, Гурилын үйлдвэрийн төлөөлөл, Тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцож дээрх тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх үрийн болон хүнсний улаан буудайг биржээр арилжих зарчим, ХААК-ын элеваторийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, гурилын болон буудайн стандартын шинэчлэл зэрэг асуудлаар холбогдох газруудаас мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйн биржээс хүнсний улаан буудайг биржээр арилжих журмын төслийг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хөдөө аж ахуйн бирж нь үрийн болон хүнсний улаан буудайг биржээр арилжснаар тариаланч болон гурилын үйлдвэрлэгч олон давуу тал боломжийг бий болгоно гэж үзэж байна. Үүнд
• Биржийн арилжаа нь хөндлөнгийн чанарын хяналтыг бий болгож, чанараас үүдсэн маргаангүй, чанар хяналтын нэгдсэн системийг бүрдүүлнэ
• Төвлөрсөн биржийн зах зээл дээр худалдах, худалдан авах тал хялбар арижлаанд орох боломжоор хангаснаар талуудын арилжааны зардлыг бууруулна,
• Эрэлт нийлүүлэлт, чанарт суурилсан зах зээлийн зохистой үнэ тогтоно
• Худалдагч худалдаг талуудын хоооронд төлбөрийн уян хатан нөхцлийн баталгааг хангана
• Арилжааны хэлцлийн дүнгээр ибаримтын төлбөрийн баталгаажуулалт хийгдэж тариалан эрхлэгч нарт олгодог мөнгөн урамшуулал авах нөхцөл бүрдэнэ

Журмын төсөлд санал өгөх бол ЭНД дарна уу

Бусад мэдээ