Япон Улсын “Озава тент” ХХК Монгол Улсын нөхцөлд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг хадгалах тентен хийц бүхий түүхий эдийн агуулахыг туршин, нэвтрүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын тентен хийц бүхий түүхий эдийн агуулах нь Монгол орны цаг уур, байгаль орчны нөхцөл, улирлын чанартай бэлтгэгдэж буй түүхий эдийн хадгалалтын горим шаардлагад нийцэх зохицлыг тодорхойлох, түүхий эдийн агуулах барих шинэ материалыг нэвтрүүлэх ач холбогдолтой байх юм.