10 сарын 01, 2024

“Биржээр арилжих барааны жагсаалт, код, коджуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын төсөлд санал авч, хэлэлцүүлж байна.

2024.10.01-2024.11.01 хооронд журмын төсөлд санал авч байна

 

 

 

 

 

 

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН

ТУШААЛ

 

 

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

  1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д дор дурдсан агуулга бүхий 7, 8 дахь хэсэг нэмсүгэй.

ДОЛОО. МАЛЫН ТЭЖЭЭЛ

Нэр БТКУС код Код Биржийн бараа
1 Багсармал тэжээл  1214 МТ – 101 Малын тэжээл
2 Хивэг
3 Ногоон тэжээл
4 Өвс
5 Үр тарианы хаягдал
6 Тэжээлийн буудай

 

НАЙМ. ҮРИЙН БУУДАЙ

Нэр БТКУС код Код Биржийн бараа
1 Үрийн буудай 1001 ҮБ – 0307 Үрийн буудай
2 Тэжээлийн таримлын үр 1002-1005 ТҮ – 0308

 

  1. Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Бараа, түүхий эдийг коджуулах журам”-ын 1.4 дэх заалтын “…Техникийн шаардлага. MNS 4724-2:2015” гэсний дараа, “Малын нэмэгдэл тэжээл. Техникийн шаардлага. MNS 1077:2008”, “Төлийн бүрэн найрлагат багсармал тэжээл. Техникийн шаардлага. MNS 2607:2009”, “Үхрийн хүчит багсармал тэжээл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5928:2008”, “Тугал угжих багсармал тэжээл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 4091:1988”, “Төрөл бүрийн шимт тэжээл. Техникийн шаардлага. MNS 4550:1998”, “Буудайн хивэг. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0961:2008”, “Таримал ногоон тэжээл. Техникийн шаардлага. MNS 6788:2019”, “Өвс. Техникийн шаардлага. MNS 0595:2008, “Үр тарианы хаягдал. Техникийн шаардлага. MNS 1080:2008”, “Тэжээлийн үр тариа. Техникийн шаардлага. MNS 1081:2008”, “Таримал ургамлын үр, сортын тухай хууль” гэж тус тус нэмсүгэй.

Бусад мэдээ