11 сарын 16, 2024

ҮРИЙН БУУДАЙН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР 561 САЯ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Хөдөө аж ахуйн биржээр анх удаа үрийн буудайн дуудлага худалдааг Хөдөө аж ахуйн корпорацитай хамтран зохион байгууллаа. Тус дуудлага худалдаагаар нийт 561 сая төгрөгийн үнэ бүхий 2025 оны хаврын тариалалтад олгох энэ оны ургацын шинэ үрийн болон тэжээлийн тарималын үр арилжаалагдсан 📈
Дуудлага худалдаагаар:
-Дархан 144
-Алтайская 70
-Юнион
-Гонец
-Бурятская остистия
-Алтайская 325 зэрэг сортын үрүүд худалдаалагдахаар бүртгүүлсэн бөгөөд нийт 13 ААН-үүд дуудлага худалдаанд оролцож худалдан авалт хийлээ.
Цаашид үрийн буудайн дуудлага худалдааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Дуудлага худалдаанд оролцсон ААН-үүд, хамтран зохион байгуулагчиддаа талархал илэрхийлье.
    

Бусад мэдээ