01 сарын 08, 2025

БНХАУ-ЫН ХУДАЛДАН АВАГЧ ТАЛУУДТАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОЛЦОВ

Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран БНХАУ-д экспортлох таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой худалдан авагч талаас зохион байгуулсан хэлэлцээрт оролцлоо. Уг хэлэлцээрт мөн ХААК, ГЕГ, Тариаланчдын төлөөллүүд оролцож бодит байдалтай танилцан санал бодлоо солилцлоо.
БНХАУ-ын худалдан авагч талууд дараах нэр төрлийн сэлгээний таримлуудыг худалдан авах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
Үүнд;
– Арвай
– Овьёос
– Гурвалжин будаа
– Маалинга
– Наранцэцэг
– Эрдэнэшиш
– Шар буурцаг.
Хоёр улсын ЗГ хоорондын гэрээ яаралтай хийгдэх шаардлагатай болсныг харуулж байгаа уг хэлэлцээр нь ХАА-н салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, сэлгээний таримал тариаланчдын үйлдвэрлэлийн ашиг орлого болон бүтээмжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
     

Бусад мэдээ