Үрийн болон улаанбуудайн дуудлага худалдааг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн ПҮРЭВ гаригт танхим болон цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 8 удаагийн дуудлага худалдаагаар Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нөөцийн 5961.52 тонн байснаас 1219 тонн буюу 20 хувийг арилжаад байна. Үлдэгдэл нөөц 2025 оны 01-р сарын 16-ны өдрийн байдлаар 4742.52 тонн байна.
Хамгийн борлуулалт өндөртэй сорт:
-Бүтлийн ундарга ХХК-ийн үржүүлсэн Бурятскай остистия, Гонец
-Орхонтариа ХХК-ийн үржүүлсэн Дархан-144 сортууд байна.
Үрийн улаанбуудайн дуудлага худалдаа тогтмол долоо хоног бүрийн ПҮРЭВ гаригт 14 цагаас зохион байгуулагдаж байна.
Явцын мэдээг доорх зурагнаас танилцана уу. Эх сурвалж: Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК