“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Дархан-Уул аймагт шилжин ирсэнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж биржийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцлээ.