02 сарын 04, 2025 1-Р САРЫН АЖЛУУДАА ДҮГНЭЖ, ХЭЛЭЛЦЛЭЭ Uncategorized Хөдөө аж ауйн биржийн мэргэжилтэн, албан хаагчид нэгдүгээр сарын ажлуудаа танилцуулж дүгнэлээ. Энэ сард нийт 14,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт “Үрийн болон хүнсний улаанбуудайн дуудлага худалдаа”-г 18 удаа зохион байгуулж нийт Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн агуулахад хадгалагдаж буй үрийн буудайн 22,5 хувийг биржээр арилжив. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, 2-р сарын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.