03 сарын 01, 2025

5.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮРИЙН БОЛОН ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

Үрийн болон хүнсний улаанбуудайн дуудлага худалдаа Пүрэв гараг бүрийн 14.00 цагт тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны 2 дугаар сард 5.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 917 тонн үрийн буудай, 4500 тонн хүнсний буудай, 50 тонн үр үржүүлгийн супер элит үрийг тус тус арилжлаа.

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Үрийн болон хүнсний улаанбуудай” дуудлага худалдааг 7 хоног бүрийн ПҮРЭВ гаригт 14:00 цагаас зохион байгуулж эхэлсэн бөгөөд  нийт 12 удаагийн ЦАХИМ болон ТАНХИМ хосолсон дуудлага худалдааг “Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК”-тэй хамтран амжилттай зохион байгуулаад байна. Энэ хугацаанд нийт 13.2 тэрбум төргөгийн үнэ бүхий үрийн болон хүнсний улаанбуудайг арилжсан байна. 

Бусад мэдээ