Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цаашид хөдөө аж ахуйн салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхэд малын гаралтай түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, салбарын эдийн засгийг тогтвортой өсгөх, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, экспортыг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлж, гарал үүсэл, чанар нь баталгаaжсан түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, экспортыг дэмжих, үйлдвэр, хоршоодын дэргэдэх малын гаралтай түүхий эдийн агуулахын үйл ажиллагааны стандартыг хангах, хянан баталгаажуулах, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч /малчин, хоршоо, үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгч/ нарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, чанарын гэрчилгээтэй түүхий эдийг олон улсын зах зээлд нийлүүлэх ажлыг хамтран үе шаттайгаар зохион байгуулах юм.
Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танд биднийг халуун дулаан хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулсанд талархал илэрхийлье!