04 сарын 04, 2025

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний эрдэмтдийн зөвлөлийн дарга Д.Энхтуяа, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Ц.Ганболд, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдах зөвлөлийн дарга С.Даваажав нарын хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв үйл ажиллагаатай танилцаж, “Арьс, ширний мөшгөх систем”-ийн талаар мэдээлэл өглөө.
Тус төвийн захирал Б.Батхүү танд биднийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлье.
     

Бусад мэдээ