03 сарын 28, 2025

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “АТРЫН IV АЯН”-ЫГ НЭЭЛЭЭ

“Атрын IV аян”-ы хүрээнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал нарын төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж төрөөс ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгчид зөвлөгөөнд оролцож байна.
   

Бусад мэдээ