Мэргэжлийн холбоодтой байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй Улаанбаатар хотод ээлжит уулзалт хийлээ.
Тус уулзалтын хүрээнд цаашид хөдөө аж ахуйн салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхэд малын гаралтай түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, салбарын эдийн засгийг тогтвортой өсгөх, тэр дундаа арьс шир, ноос, ноосон бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, экспортыг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэж, санал солилцлоо.
