Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн П.Батчимэг, Р.Батболд, М.Ганхүлэг, Б.Найдалаа нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллага Дархан-Уул аймагт нүүн шилжиж ирсэнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.