03 сарын 17, 2025 ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “СЭЛГЭЭНИЙ ТАРИМЛЫН УРГАЦЫН НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 👩🏫 Uncategorized Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хурлын танхимд тариалан эрхлэгчдэд зориулсан “Тосны ургамал, эрдэнэшиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримлыг тариалах технологи, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд стандартын шаардлага хангасан үрийн нөлөө, таримлын үйлдвэрлэлийн цогц шийдлийг тодорхойлох тухай” сургалт 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын тариаланчдын холбоо нь “Ачит агро” ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар тариалан эрхлэгчдэд Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зураглал, биржийн арилжаанд оролцох алхам, тосны ургамлын арилжааны талаар танилцуулга, мэдээлэл олгож, санал солилцлоо.