“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Ажлын албаны дарга А.Даваасүрэн болон “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Тэргүүн Б.Ганбат нар 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

Талууд энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд “Хамтран ажиллах үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г боловсруулж, түүний хэрэгжилтийг ханган ажиллах юм.



