САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл бэлтгэж олон нийтэд үнэн зөв, шуурхай мэдээлэх, сурталчилах, олон нийттэй харилцах харилцааг хариуцна.
Ажлын байрны шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Сэтгүүлч, хэвлэл мэдээлэлийн чиглэлийн мэргэжилтэй байх;
- Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;
- Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;
- Асуудлыг судлан шинжилж боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Судалгааны арга зүйн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулж, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;
- Бизнесийн байгууллага, төрийн байгууллагад сэтгүүлч, хэвлэл мэдээлэлийн чиглэлээр ажилласан байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,
- 4х6 хэмжээтэй 2 хувь зураг,
- Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,
Бүртгэл явагдах хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.
Холбоо барих:
Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах “Хөдөө аж ахуйн бирж” ХХК.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК Утас: 70148779, 70138779
Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Алтанбаатар.
Цахим шуудангийн хаяг: info@mce.mn
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК
