НИЙТ 13.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ БИРЖЭЭР АРИЛЖСАН БАЙНА
2023 оны 04 дүгээр сарын 10-аас 04 дүгээр сарын 14-ний хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 4 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 36 хэлцлээр 13.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 27.4 тонн ноолуур, 173.1 тонн ямааны завод ноос, 227.9 тонн хонины ноос, 31.3 тонн тэмээний ноос, 476 тонн тосны ургамал, 2200 ширхэг арьс ширийг тус тус арилжсан байна.