01 сарын 11, 2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АРИЛЖААНЫ ХЭЛТСИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Үндсэн чиг үүрэг:

 

Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг  хэрэгжүүлэхэд хэлтсийн үйл ажиллагааг дэмжих, харилцагчдад биржийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүний материал бүрдүүлэхэд туслах, харилцагчийн судалгаа шинжилгээ хийх, стратегийн төлөвлөгөө, хяналтад хувь нэмэр оруулах харилцагчийн үйлчилгээний мэдээлэл болон санал дүгнэлтээр хангаж, харилцагчийн үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэх; үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.

 

Ажлын байрны тусгай шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл.

Мэргэжлээрээ болон хөрөнгийн бирж, банк, санхүү зэрэг үндсэн чиг үүрэгтэй ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан туршлагатай

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх.

 

Бүртгэл явагдах хугацаа:

2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал.

 

Холбоо барих:

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал.

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК

 

Бусад мэдээ