11 сарын 29, 2024

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР 295 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ҮРИЙН БУУДАЙ АРИЛЖИГДЛАА

Ээлжит “Үрийн буудайн дуудлага худалдаа”-г Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-тай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаа ЦАХИМААР зохион байгуулагдаж нийт 295 сая төгрөгийн үнэ бүхий 2025 оны хаврын тариалтад олгох энэ оны шинэ ургацын үр арилжаалагдсан📈
Дуудлага худалдаагаар:
-Дархан 144
-Алтайская 70
-Гонец
-Алтайская 325 зэрэг сортын үрүүд худалдаалагдахаар бүртгүүлсэн бөгөөд нийт 5 ААН дуудлага худалдаанд оролцож худалдан авалт хийлээ.
Мөн дуудлага худалдааны үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дуудлага худалдаанд оролцсон ААН-үүд, хамтран зохион байгуулагчиддаа талархал илэрхийлье.

Бусад мэдээ